top of page
Search

Сэтгэл заслын аналитик чиглэл

Та өөрийнхөө талаар хэр гүнзгий мэддэг гэж боддог вэ? Сэтгэл доторхоо хэнд ч ярьдаггүй, өнөөдрийн бидний амьдралд нөлөөлөөд байдаггүй ч дотоод сэтгэлийн тайлагдаагүй оньс, хариу нь гараагүй тэгшитгэлийн утгыг хааяа нэг өөрөөсөө асуусаар байдаг нэгэн та мөн үү?


ree

Цаг хугацааны явцад зарим асуулт өөрөө хариугаа өгдөг ч бидэнд бусад өгөгдлүүд нь балартан өөрийн таамагтайгаа эвлэрэхээс өөр гарцгүй, түүгээр сэтгэлээ зогоодог асуултууд их бага хэмжээгээр бүгдэд байдаг. Ихэнх гүнд буй асуултууд бидний айдас, түгшүүр, санахыг хүсдэггүй дурсамжууд, гаргаж уудалмааргүй зүйлс байдаг ч тэр хэмжээгээр биднээс салдаггүй, насан турш ч хариулт нэхсэн хоосон орон зайн мэдрэмжийг байнга дагуулж байдаг.


Бидний заримд энэ байдал онц чухал биш, энэ талаар боддоггүй, харин зарим нь тэр тайлагдаагүй Би-н нууцын хэсэгт он цагийн уртад тохирох хамгийн зөв хариултыг өөрийн мэдэлгүй хоосон зайндаа хайсаар л байдаг.


Энэ хариултыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд Аналитик сэтгэл заслын арга хамгийн боломжит хувилбараар санал болгодог, гүний сэтгэл заслын сонгодог чиглэл байдаг.


Сэтгэл заслын аналитик чиглэл нь сэтгэл судлалын сонгодогуудын нэг, сэтгэцийн эмч, философич, шашин судлаач, сэтгэл засалч Карл Юнгийн сэтгэл заслын арга бөгөөд хүний дотоод ертөнцийг илүү гүнзгий судлах, "би"-гийн үнэн мөн чанарыг ойлгох замаар дотоод сэтгэлийн тэнцвэрийг дэмжих зорилготой юм.


Сэтгэл заслын аналитик чиглэлийн давуу талууд:


  • Хувь хүнийг илүү гүн гүнзгий ойлгох боломжийг олгоно.

  • Дотоод зөрчилдөөнийг ухамсартайгаар шийдвэрлэхэд тусалдаг.

  • Хувь хүний эерэг болон сөрөг хандлагын суурь, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжинэ.

ree

Хэдийгээр энэхүү чиглэл нь урт хугацааны, маш нарийн шинжилгээ, харилцан ярианы процесс, хамтын нягт ажиллагаа шаарддаг ч энэ их хөдөлмөрийн цаадах үр дүн тэр хэмжээгээр нарийн жижиг хэсэг бүр тодорхой бүхэллэг болж, өөрийн дотоод сэтгэлийн толины тусгалыг гаран дээрээ ил харж мэдрэхээс гадна Би-гийн талаарх өөрийн “А-ха” хором байх боломжтой арга юм. Чухам энэ хором таны насан туршийн амар амгалангийн түлхүүр ч байх боломжтой.

 

Илүүг мэдэхийг хүсвэл  Цэлми төвийн сэтгэл зүйчидтэй зөвлөлдөөрэй.

 

Танд сэтгэлийн амар амгаланг хүсье ♥

 
 
 

Σχόλια


bottom of page