
ЭРХЭМ ЗОРИЛГО
"Цэлми" сэтгэл зүйн зөвлөн чиглүүлэх үйлчилгээ нь нийтийн болон бие хүний сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх; эрүүл сэтгэл, харилцааны эерэг чанарыг дэмжих; өөрийн ижил сонирхолтой нийгмийн бүлгээр дамжуулан бие хүний сэтгэл зүйн хөгжлийг дэмжих, аюулгүй сэтгэл зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.
АЛСЫН ХАРАА
Сэтгэл зүйн эрүүл, харилцааны тууштай, эерэг зөв хандлагатай; өөрийгөө болон бусдыг ойлгодог, энэрэн хайрлах чанартай; бие хүн, бүлгийг бий болгоход нийгэмд хувь нэмэр оруулах.


Бидний үнэт зүйл бол мэргэжлийн болон хувийн өндөр ёс суртахуун; итгэлцэл, хүнлэг, энэрэнгүй, шударга, нээлттэй байдал; тасралтгүй хөгжил, мэргэжлийн стандарт; үр дүнгийн бодит үзүүлэлт юм.


Бид өөрсдийн ур чадвар, туршлагыг мэргэжлийн арга хэрэгсэлтэй уялдуулан таны өд мэт сэтгэлийн салаа мөчир бүрийн нандин чанарыг ширхэгчлэн эмнэе.