Мэдрэмжтэй менежер
Мэдрэмжтэй менежмент: Итгэлцэл, харилцаа, амжилтыг нэгтгэе.
Үйлчилгээний танилцуулаг
Мэдрэмжтэй менежер сургалт нь орчин үеийн ажлын орчинд илүү хурдтай өөрчлөгдөж буй нөхцөлд менежерүүдийг мэдрэмжтэй, уян хатан удирдагч болох ур чадварт сургах зорилготой. Энэхүү сургалт нь дараах агуулгыг багтаана: ✅ Менежерийн мэдрэмжийн ач холбогдол: Багийн гишүүдийн хэрэгцээ, сэтгэл хөдлөлийг ойлгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх. ✅ Харилцааны ур чадвар: Зөрчилдөөнөөс зайлсхийх, үр дүнтэй харилцан ярилцах арга барил. ✅ Ажилтнуудаа урам зоригжуулах: Итгэлцэл, хамтын ажиллагааны уур амьсгал бүрдүүлэх. ✅ Ажлын байрны орчны зохион байгуулалт: Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжсэн орчин бий болгох. Сургалтын явцад удирдагчид бодит амьдрал дээр тулгардаг кейсүүдийг шийдвэрлэх практик аргачлалуудтай танилцаж, өөрсдийн багийн харилцаа, бүтээмжийг хэрхэн сайжруулах талаар тодорхой мэдлэгтэй болно
Цаг цуцлах журам
Би, "Цэлми" сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний төвийн үзүүлж буй зөвлөгөө, үйлчилгээг зөвшөөрч, доорх нөхцөл, журамтай бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч байгаагаа баталгаажуулж байна: 1. Нууцлал: Зөвлөгөөний явцад яригдсан аливаа мэдээлэл, агуулга нь мэргэжлийн нууцлалын хүрээнд хамгаалагдана. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд задруулахгүй. 2. Хариуцлага: Би зөвлөгөөний хүрээнд гарч болох аливаа үр дагавар, үр дүнгийн талаар бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Зөвлөгөөний явцад олж авсан мэдээлэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг нь зөвхөн над дээр байх бөгөөд зөвлөгч болон төв хариуцлага хүлээхгүй. 3. Цуцлалт болон Өөрчлөлт: Үйлчлүүлэгч үйлчилгээний цагаа 24 цагийн өмнө цуцлах буюу өөрчлөх эрхтэй. 24 цагаас хэтэрсэн тохиолдолд тухайн цагийг бүрэн үйлчилгээ үзүүлсэнд тооцож, төлбөрийг буцаан олгохгүй. 4. Үйлчилгээний Нөхцөлтэй Танилцсан Байдлын Баталгаа: Би эдгээр нөхцөлтэй бүрэн танилцсан бөгөөд үйлчилгээнд хамрагдахдаа үүнтэй санал нийлж буйгаа баталгаажуулж байна.
Холбоо барих мэдээлэл
Ulaanbaatar
Өдрийн сонин, SBD - 6 khoroo, Ulaanbaatar, Mongolia
123-456-7890
info@mysite.com
Tselmy сэтгэл зүйн төвийн байр
Тулга компаний байр, SBD - 6 khoroo, Ulaanbaatar, Mongolia
+976 8806 8096
tselmyservice@gmail.com