
Ганцаарчилсан Сэтгэл Зүйн Зөвлөгөө
Таны сэтгэл зүйн амар амгаланг олоход чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө.
Үйлчилгээний танилцуулаг
Бидний амьдралд олон сорилт, стресс, сэтгэлийн хямрал тулгардаг. Манай ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө нь таны дотоод ертөнцөө ойлгож, асуудлуудыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэхэд тусална. Энэхүү үйлчилгээний үр өгөөж: Таныг сонсож, таны асуудлыг гүн гүнзгий ойлгох Өөрийгөө илүү сайн таньж мэдэхэд туслах Стресс, түгшүүр, сэтгэлийн хямралыг бууруулах арга замыг олох Амьдралын чанараа дээшлүүлэх шинэ шийдлүүдийг санал болгох Хэн хамрагдах вэ? Сэтгэл зүйн тэнцвэрээ олохыг хүссэн хэн бүхэн Амьдралын өөрчлөлт, сорилтуудыг даван туулахыг хүсэгчид Өөрийгөө хөгжүүлэхэд бэлэн хүмүүс Туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран таны амьдралыг сайжруулах анхны алхмаа хийгээрэй!
Цаг цуцлах журам
Би, "Цэлми" сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний төвийн үзүүлж буй зөвлөгөө, үйлчилгээг зөвшөөрч, доорх нөхцөл, журамтай бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч байгаагаа баталгаажуулж байна: 1. Нууцлал: Зөвлөгөөний явцад яригдсан аливаа мэдээлэл, агуулга нь мэргэжлийн нууцлалын хүрээнд хамгаалагдана. Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд задруулахгүй. 2. Хариуцлага: Би зөвлөгөөний хүрээнд гарч болох аливаа үр дагавар, үр дүнгийн талаар бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Зөвлөгөөний явцад олж авсан мэдээлэл, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүрэг нь зөвхөн над дээр байх бөгөөд зөвлөгч болон төв хариуцлага хүлээхгүй. 3. Цуцлалт болон Өөрчлөлт: Үйлчлүүлэгч үйлчилгээний цагаа 24 цагийн өмнө цуцлах буюу өөрчлөх эрхтэй. 24 цагаас хэтэрсэн тохиолдолд тухайн цагийг бүрэн үйлчилгээ үзүүлсэнд тооцож, төлбөрийг буцаан олгохгүй. 4. Үйлчилгээний Нөхцөлтэй Танилцсан Байдлын Баталгаа: Би эдгээр нөхцөлтэй бүрэн танилцсан бөгөөд үйлчилгээнд хамрагдахдаа үүнтэй санал нийлж буйгаа баталгаажуулж байна.
Холбоо барих мэдээлэл
Tselmy сэтгэл зүйн төвийн байр
Тулга компаний байр, SBD - 6 khoroo, Ulaanbaatar, Mongolia
+976 8806 8096
tselmyservice@gmail.com